Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2021 оны 11-р сарын 08-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 2-4 хэм хүйтэн байна.

2021 оны 11 сарын 08-ны 20 цагаас 11 сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 23-28 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 2-7 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд Халх голын сав газраар ялимгүй цас, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 10-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар