Хүүхдийн мөнгө олгож эхэлжээ

Сар бүрийн 20-ны өдөр хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100,000 төгрөгийг энэ оны зургаадугаар сар хүртэл олгож байгаа. КОВИД-ын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өчигдрөөс цахимд бүртгүүлсэн арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн байна.

Энэ сард мөнгөн тэтгэмжийг 1.2 сая хүүхдэд олгох бөгөөд нийт 120 тэрбум төгрөг зарцуулах аж. Сангийн сайд Б.Жавхлан зарим салбарын шйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гарсантай холбогдуулан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох хугацааг наашлуулж байгааг мэдэгдсэн билээ.